Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхим
2015.06.24

Эрхэм зорилго:

Тус тэнхимийн эрхэм зорилго нь хэрэглээний шинжлэх ухаан-инженерчлэлийн салбарт судалгаанд суурилсан шаталсан сургалтыг хөгжүүлэх, олон чиглэлт-салбар дундын судалгааны чадавхыг бэхжүүлэх, үндэсний болон олон улсын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах практикт хэрэглэгдэхүйц мэдлэгийг бий болгоход оршино.

Сургалт:

МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн дагуу 2014 оны 2-р сард тус тэнхим нь Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхим нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Улмаар 2016 оны 6-р сард ахин бүтцийн өөрчлөлт хийгдэн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тэнхим нь Бакалаврын түвшний 4, магистрын түвшний 3, докторын түвшний 2 сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  

 

Сургалтын хөтөлбөр

Бакалавр

Магистр

Доктор

Хүрээлэн буй орчин судлал

+

+

+

Байгаль хамгаалах технологи

+

+

Хүрээлэн буй орчны инженер

+

+

Ойн аж ахуй

+

+

+

 

Сургалт, судалгааны лабораториуд:

  1. Хүрээлэн буй орчны инженерчлэлийн лаборатори
  2. Ойн экосистемийн мониторингийн лаборатори
  3. Модны цагираг судлалын лаборатори
  4. Ойн генетик, экофизиологийн лаборатори
  5. Хүрээлэн буй орчны хими, геохимийн лаборатори
  6. Хүрээлэн буй орчны инженерчлэл, цэвэр технологийн лаборатори

 

Хээрийн сургалт, судалгааны суурин:

  1. Хүрээлэн буй орчны судалгааны суурин - Өвөрхангай аймгийн Хархорин сум, Орхоны хөндийн БЦГ-т 2,5 га
  2. Ойн сургалт, судалгааны суурин - Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг аманд 2000 га талбай

 

 

Үзсэн : 2563

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 218 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213