Мэдээлэл
2020.03.04

ХШУИС-ийн санхүүжилтээр ХБИТ-ийн сургалт, судалгааны лабораториудад 25 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдан авч сургалт, судалгаанд ашиглаж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд ХШУИС-иас сургалтын лабораториудиа сайжруулахаар нэлээд ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Жил бүр лабораториудын орчны тохижилтыг сайжруулахаар урсгал засвар хийлгэж  сандал, ширээ зэрэг тавилгын шинэчлэлтүүдийг хийж ирсэн. Сүүлийн хоёр жилд тэнхимүүдэд 25 сая төгрөгийн санхүүжилт төсөвлөснөөр сургалт судалгааны лабораториуддаа нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авах боломжийг олгосон нь оюутнууд лабораторийн төхөөрөмж дээр бодит туршилт хийхээс гадна сургалт судалгааны ажил цаг хугацааны алдагдалгүй хийгдэж байх сайхан боломж бүрдээд байна. 

Худалдан авсан төхөөрөмжүүдийн жагсаалтыг Хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт 1. ХБИТ-ийн лабораториудад худалдан авсан төхөөрөмжүүдийн жагсаалт 

      № Багажны нэр  Тоо ширхэг                            Үзүүлэлт Зураг
      1 Инкубатор (Термостат)            1 Daihan sciencitific ургамлын эс, бичил биетнийг өсгөвөрлөх, тогтмол температурт барих, хугацаа тохируулах 0-9999мин, 2 тавиуртай, цахилгаан зарцуулалт: 250-600w   
      2 Уусмалын орчин тодорхойлогч /PH -метр зөөврийн/            1 Зөөврийн, үзгэн -1.00-15Ph, 0-60оС, нарийвчлал:_+ 0,1 Багцдаа 3ш буфер уусмал, электрод хадгалагч уусмал, зориулалтын гэр.              Органик уусмал бэлдэхэд тухайн уусмалын орчинг тохируулах                                  
      3 Ус нэрэгч            1 Хүчин чадал: цагт 5 литр нэрсэн ус гаргах, дан ус нэрэгч, 220V.   
      4 Сэгсрэгчтэй инкубатор            1 Температур болон сэгрсэх хурдыг тохируулах горимтой, усгүй болсон үед мэдэрч унтардаг байх. 220V хүчдэлээр ажиллах.  
      5 Микро Пипетка 1 Өндөр температрур, зэврэлтэнд тэсвэртэй материалаар хийсэн, 20-200 микролитр багтаамжтай, алхмын хамгийн бага хэмжээ 1 микрометр, нарийвчлалын алдаа ±0.6%, давталтын алдаа ±0.15%  
      6 Микро Пипетка 1 Өндөр температрур, зэврэлтэнд тэсвэртэй материалаар хийсэн, 20-200 микролитр багтаамжтай, алхмын хамгийн бага хэмжээ 1 микрометр, нарийвчлалын алдаа ±0.6%, давталтын алдаа ±0.15%   
       7 Микро Пипетка 1 Өндөр температрур, зэврэлтэнд тэсвэртэй материалаар хийсэн, 10-100 микролитр багтаамжтай, алхмын хамгийн бага хэмжээ 1 микрометр, нарийвчлалын алдаа ±0.8%, давталтын алдаа ±0.15%   
       8 Микро Пипетка 1 Өндөр температрур, зэврэлтэнд тэсвэртэй материалаар хийсэн, 10-100 микролитр багтаамжтай, алхмын хамгийн бага хэмжээ 1 микрометр, нарийвчлалын алдаа ±0.8%, давталтын алдаа ±0.15%   
       9  Жин 1 Цахилгаанаар 220В хувьсах хүчдэлд ажилладаг, хэмжих хамгийн бага хэмжээ 1 грам, хэмжих хамгийн их хэмжээ 5000 грам, нарийвчлал 0.1 грам, ус болон тоосны хамгаалалттай, дижитал тоон хуваарьтай.  
      10 Сэгсрэгч 1 Доод хурд 300 rpm, дээд хурд 3000 rpm, хурдны тохируулагчтай, цахилгаанаар 220В хүчдэлд ажиладаг, усны хамгаалалттай  
      11 pH meter 1 0– 14.00 pH  ,  ± 1500.0mV, -5C~105C, ±0.01 pH, ±0.4mV,  
      12 Дулаан баригч /Термостат/ 1 Dry Bath Incubator, Measured Range(mPa.s): 1-600,000, Rotation Speed:1-60, Number of Spindle: 4types (L1-L4),
Measurement Accuracy: ±1%(FS), Repeatability: ±0.5%(FS), Power:Special power adaptor
(input 100-240V/50-60HZ), L0 spindle is for option L0 Measured Range(mPa.s):1-600 
 
      13 Вискометр /Зууралдлага хэмжигч/            1 Temperature Control Range:RT+ 5°C~105°C, Timing Range:1min~99h59min, Temperature Stability @ 100°C: ≤0.5°C, Uniformity: within the block @ 37°C: ±0.2°C,  Heating Time (25 to 100°C): ≤15min, Display Accuracy:±0.1°C, Block Quantity:2, -Voltage:AC220v or AC120v, Frequency: 50/60Hz, Power:200w, -Net Weight:4.5kg, F17Dimension (mm): 365 x 210 x 150             
      14 Товчин зайны хэвний цуглуулга /Шахагч машинаар хэвлэх
зайны гэр/
1 Товчин зай шахагч хэвний цуглуулга, үзүүлэлт: ган: зэвэрдэггүй, химийн тэсвэртэй, тусгай зориулалтын ган хязгаарлагчтай ; зөөлөвч резин: химийн тэсвэртэй, өнгөгүй  Товчин зайны гэр (20мм x 3.2 мм) with SS304 & SS316 Option – боодолдоо 100 ш/ - EQ-CR2032-CASE зэвэрдэггүй полимер, толгойг солих замаар тохируулан хэрэглэх боломжтой байна.  
      15 Усан банн            2 1 секцтэй  цахилгаан тэжээл 220В/50Гц, Халаах температур: 0-100°C, Температур тохируулагчтай  
      16 Халаагчтай соронзон хутгуур            5  Biobase Хутгах хурд :100-1500 эрг/мин, Эргүүлэх хүчин чадал: 3л 1 суурьтай  
      17 Цахилгаан шигшүүр 1 Шигшүүрийн хэмжээ: d=200mm, Хяналтын самбарын үзүүлэлт:(1-999 миунт, Сэгсрэгчийн хүчин чадал, pause тохируулгатай) Бүтээмж: 450/750W, Цахилгаан хангамж: 220-240V, 50/60Hz,1ph, Овор хэмжээ:380х440х1080mm, Жин: 65кг, Шигшүүрүүдийн хэмжээ: 10мм, 2мм, 1мм, 0.5мм, 0.212мм, 0.150мм, 0.106мм, 0.074мм, 0.063мм, 0.020мм  
     18 Рефрактометр /гар/ 1 10 - 95 % байхад хугарлын хэмжээ нь: 1.333 – 1.513  
     19 Ареометрийн ком 1 Нягт: 0.600-0.700, 0.700-0.800, 0.800-0.900…1.900-2.000 г/см3 хүртэл дараалсан 14ширхэгтэй хайрцагтай ареометрийн ком, шилэн, хайрцагтай  
      20 Бутлагч /хацар/         /Jaw Crusher/ 1 Түүхий эд оролтын хэмжээ:100х60мм, Түүхий эдийн хэмжээ: <50мм, Бутлах хэмжээ: 3-13мм /тохируулах боломжтой/, Хэвийн ажиллах чийгшил: <12%, Дээжийн хатуулаг чанар: HRC48-55, Хүчин чадал:200-500кг/цаг, Цахилгаан хангамж: 3фаз, АC380±10%, 50/60Гц, 1.5кВт, Дуу чимээ: <85dB, Жин: 201кг, Овор хэмжээ: 875ммх460ммх765мм  
Ирэх хичээлийн жилээс 25 сая төгрөгийн санхүүжилт 30 сая төгрөг хүртэл нэмэгдэж байгаа юм. Энэ мэтчилэн сургалт судалгааны лабораториуддаа анхаарал хандуулж байгаа ХШУИС-ийн захиргааны хамт олондоо ХБИТ-ийн багш, ажилчид болон оюутнуудын өмнөөс талархал илэрхийлж байна.

 

Үзсэн : 85

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр, 302а тоот
: 75754400-3200