“Багш, оюутны стартап-2019”
2019.11.25

МУИС-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/123 дугаар тушаалд үндэслэн МУИС-ийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Багш, оюутны стартап 2019” хөтөлбөрийг 2019 оны 4 дүгээр сараас 11 сар хүртэл хугацаанд зохион байгуулсан. Тус хөтөлбөрийн эцсийн шатны шалгаруулалтыг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр МУИС-ийн Эрдмийн өргөөд амжилттай зохион байгууллаа.

Тус хөтөлбөрт Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн Дэд проф. Б.Даваапүрэв ахлагчтай Mongolian Bio Future, MBFu гарааны компанийн төсөл бүхий багш оюутны баг I байр эзэлсэн байна. 

Хөгжүүлэх технологийн чиглэл – "Монгол орны актиномицетээс хоолойн махны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэл гарган авах" юм. Баг хамт олондоо баяр хүргэж, амжил хүсье. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://news.num.edu.mn/?p=76464   -ээс үзнэ үү. 

 

Үзсэн : 67

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр, 302а тоот
: 75754400-3200