“Үйлдвэрлэлийн процесс аппарат” Улсын IX олимпиад
2019.05.03

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлийн Сургууль (ХШУИС)-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхим 2019 оны 4-р сарын 27-ны өдөр “Үйлдвэрлэлийн процесс аппарат” Улсын IX олимпиадыг  анх удаа амжилттай зохион байгууллаа. Олон жил уламжлал болон зохион байгуулагдаж байгаа уг олимпиадад ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн дээд сургууль, Техник технологийн дээд сургууль, Технологийн Дээд Сургуулиудын нийт 40 оюутан оролцсон юм. 

Тэргүүн байр – ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль

 

Дэд байр - МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлийн Сургууль

 

Гутгаар байр - ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн дээд сургууль

МУИС-ийн ХШИУC-ийн Химийн инженерчлэл, Нано шинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөрийн 8 оюутан (С.Дугаржав, Э.Уранбайгал, Н.Намуунзул, Г.Анхзаяа, Л.Бөхцоож, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Анужин, Э.Эгшиглэн) оролцож багийн дүнгээр дэд байр, Химийн инженерчлэлийн хөтөлбөрийн III түвшиний оюутан С.Дугаржав бодлогын тэмцээний тэргүүн байр эзэллээ. Уг оюутнууд нь Процесс аппарат хичээлийг үзсэн болон үзэж байгаа нийт 85 оюутнаас шалгаран сургуулиа төлөөлөн оролсон юм.

 

 

      

                                                                                                                                              2019.04.27

 

Үзсэн : 83

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр, 302а тоот
: 75754400-3200