МУИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн өвлийн магистр докторуудын төгсөлт боллоо
2019.01.24

Өнөөдөр /2019.01.23/ МУИС-ийн 2018-2019 оны өвлийн улирлын төгсөлт болж энгэрийн тэмдэг, диплом гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. 2018-2019 оны өвлийн төгсөлтөөр докторын зэрэгтэй 20, магистрын зэрэгтэй 244, бакалаврын зэрэгтэй 513 төгсөгч энгэрийн тэмдэг, дипломоо гардан авсан юм. Докторын дипломоо гардан авч буй 20 төгсөгчийн 12 нь МУИС-ийн багш нар байлаа.

Үүнээс Хими, Биологийн Инженерчлэлийн тэнхимээс 1 доктор /А.Дэлгэржаргал/ 4 магистр / Б.Хөхсувд, Э.Батсайхан, Б.Цэндмаа, А.Үүрийнцолмон/ мөн 14 бакалавр зэрэгтэй төгсөгч энгэрийн тэмдэг дипломаа гардан авлаа. 

Төгсөгчиддөө баяр хүргье.

Үзсэн : 213

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр, 302а тоот
: 75754400-3200