ХШУИС-ийн баг тамирчид МУИС-ийн Багш, ажилтны спортын их наадмын шилжин явах цомын эзэд боллоо
2019.01.24

МУИС-ийн Багш, ажилтны спортын их наадам 2019 оны 1 дүгээр сарын 11-22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд 11 багийн 500 гаруй тамирчид спортын 9 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. 2019 оны 1 дүгээр сарын 11-нд волейболын төрлөөр эхэлсэн тус наадам, 1 дүгээр сарын 15-нд боулинг, дартс, ширээний теннис, 1 дүгээр сарын 16-нд Скай ресорт цанын баазад өвлийн спортын төрлөөр, 1 дүгээр сарын 17-нд буудлага, шатар, биллъяард, 1 дүгээр сарын 18-нд сагсан бөмбөгийн төрлөөр үргэлжлэн явагдаж, 1 дүгээр сарын 22-нд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннисний шигшээ тоглолтууд явагдаж дүнгээ гаргалаа. Дэлгэрэнгүйг: https://news.num.edu.mn/?p=55232 үзнэ үү.

Үзсэн : 166

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр, 302а тоот
: 75754400-3200