Хөтөлбөр сурталчилах өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.
2018.11.13

Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн хөтөлбөр сурталчилах өдөрлөг 11-р сарын 06-ны өдөр номын сангийн 203, 204 тоот өрөөнд амжилттай болж өндөрлөлөө. Тус өдөрлөгөөр тэнхимийн 6 хөтөлбөрийг /хэрэглээний хими, химийн инженерчлэл, нано шинжлэх ухаан, инженерчлэл, материал судлал, цөмийн инженерчлэл, биоинженерчлэл/ дэлгэрэнгүй танилцуулсан самбар, гарын авлага, номны хавчуурга зэргийг өгч, оюутнуудад дэлгэрэнгүй танилцуулга хийсэн болно.

Мөн тэнхимийн хөтөлбөрөөр суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажиллаж буй 1. Цөмийн энергийн комиссын цөмийн технологийн бодлогын газрын дарга- М.Чадраабал, 2. Налгар Түшиг ХХК, Налайх дах цементийн үйлдвэрийн ерөнхий технологич- О.Адъяа нар мэргэжлээ сонгох гэж буй оюутан залууст мэргэжлээ сонгоход нь туслах, чиглүүлэх зорилготой яриа хийсэн үр дүнтэй өдөрлөг болж өнгөрлөө.

 

Мэдээг бэлтгэсэн: Б.Хишигдэлгэр

 

 

Үзсэн : 270

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр, 302а тоот
: 75754400-3200