Химийн лавлах: Ерөнхий хими, физик хими
2016.11.18

МУИС, ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн дэд профессор Б.Цэрэнханд "Химийн лавлах" ном шинээр хэвлүүлээ.

Энэхүү номонд ерөнхий химийн онолын үндсэн асуудлуудыг физик химийн үндсэн ойлголтуудаар баяжуулан хүснэгт, диаграм, схемээр аль болох ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан, өргөн хэрэглэгддэг зарим тогтмолуудыг хавсралт болгон оруулсан болно. Номыг их, дээд сургуульд хими, хими технологи, материал судлал, химийн инженер, хүрээлэн буй орчин судлал, хэрэглээний химийн чиглэлээр суралцаж буй оюутнууд, дунд сургуулийн химийн багш, сурагчид, их дээд сургуульд элсэгчид, химийн шинжлэх ухааныг сонирхогч хэн бүхэнд зориулж байна. Уг номыг физик химийн онолын мэдлэгээ бататгах, баяжуулах, шалгах, тест ажиллах, төрөл бүрийн бодлого бодох, химийн мэдлэгээ практикт хэрэглэхэд ашиглах боломжтой.

  • Эрхлэн гаргасан огноо: 2016
  • ISBN код: 978-99929-1-294-2
  • Хэл: Монгол
  • Хуудасны тоо: 142
  • Жин: 320 гр
  • Хэмжээ: 290 x 203 x 7 мм

 

Үзсэн : 171

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн төв байр, 236 тоот
: 75754400-1198