Цөмийн физикийн судалгааны төвийн 50 жилийн ой тохиож байна
2016.09.15

Монгол улсад цөмийн физикийн тулгуур судалгаа явуулах, цөмийн физикийн ололтыг шинжлэх ухааны бусад салбар, үйлдвэрлэлийн практикт нэвтрүүлэн хэрэглэх, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 50 жилийн өмнө буюу 1965 онд МУИС-д Цөмийн шинжилгээний лабораторийг анх байгуулан түүхтэй. Улмаар 1997 онд Засгийн газрын шийдвэрээр ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Цөмийн аналитик аргын сектортой нэгдсэн Цөмийн физикийн судалгааны төв (ЦФСТ) болон өргөжсөн байна.  Цөмийн физикийн судалгааны төвийн 50 жилийн ой энэ онд тохиож, тус төвийн хамт олон ойгоо амжилт бүтээл дүүрэн тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн хүрээнд олон ажил өрнүүлэн хийсэн бөгөөд  эрдэм шинжилгээ, сургалтын ажлын чанарыг дээшлүүлэх, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн байна.

ЦФСТ-ийн хамт олон өнгөрсөн 50 жилд шинжилгээ, судалгааны ажлын материаллаг баазаа үе шаттай сайжруулж, одоо тус төв электроныг 22 сая вольт хүчдэлээр хурдасгаж, их энергитэй электрон,  хурдан болон удаан нейтрон, гамма-цацраг гаргадаг Микротрон МТ-22 хэмээх хурдасгагч, нейтроны генератор, гамма болон рентген флуоресценцийн спектромерүүд, кластер сервер зэрэг судалгаа, сургалтын сүүлийн үеийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн төв болтлоо өргөжсөн нь сайшаалтай.

50 жилийн ойг угтан тус төвийн хамт олон хэдэн зуун мянган эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, дэлхийд өндөр зэрэглэлтэйд тооцогддог олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн бүтээлүүд нь гадаадын судлаач нарт олонтаа эшлэгдэж, олон улсын мэдээллийн санд орж нийтийн хүртээл болж байна. Дээрх хугацаанд ЦФСТ нь хийсэн судалгааны бүтээлээр шинжлэх ухааны докторын 1, докторын 14, магистрын зэрэг 45 хүн хамгаалж, зохиогчийн эрхийн хамгаалалт 18, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажил 8, Монгол улсын стандарт загвар 20 гарч цөмийн физик, цөмийн технологи мэргэжлээр бакалаврын боловсролтой 440-өөд мэргэжилтэн бэлтгэн төгсгөсөн байна.

Одоогоор тус төв нь суурь болон хэрэглээний физикийн судалгааг сургалт, үйлдвэрлэлтэй нягт холбосон нэгдмэл үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тус төв 25 эрдэм шинжилгээ, инженер техникийн ажилтан, багш нар 180 гаруй бакалавр, магистр, докторын зэргээр суралцагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулсаар байна.  Уг төвийн 10 гаруй залуу боловсон хүчин Япон, ОХУ, БНСУ, АНУ, Канад, Швед, Турк, Австри зэрэг цөмийн физик, технологи өндөр хөгжсөн улс орнуудад магистр, докторын сургалтад суралцаж байна.

1234567

Үзсэн : 257

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн төв байр, 236 тоот
: 75754400-1198