ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал болно.
2017.04.03

ХШУИС-ийн захирлын 2017 оны

... –р сарын ...ний өдрийн

№ ... тоот тушаалын хавсралт

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн оюутны
эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах удирдамж

Нэг. Зорилго 

Оюутны эрдэм шинжилгээний хурлыг оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, эрдэм шинжилгээний ажлын арга барилд суралцуулах, мэдлэгээ бодит амьдрал дээр хэрэглэх чадварт суралцуулах, харилцан туршлага солилцох боломж олгох болон дүгнэж, урамшуулах, сурталчлах зорилгоор зохион байгуулна.

Хоёр. Зохион байгуулах үйл ажиллагаа

Эрдэм шинжилгээний хурлыг “Бакалаврын оюутны”, “Магистрант болон докторантын” гэсэн хоёр төвшингөөр “Инженер, технологи”, “Хэрэглээний шинжлэх ухаан”-ы салбаруудад хуваан зохион байгуулна.

Хурал тэнхмийн ба сургуулийн гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулагдана.

Хуралд ХШУИС-д суралцдаг оюутнууд оролцох бөгөөд судалгааны чиглэл нь ХШУИС-ийн сургалт, судалгааны аль ч чиглэл байж болно.

Гурав. Хугацаа

ХШУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу 3-р сарын 22-нд илтгэх оюутны тоог урьдчилсан байдлаар авсан бөгөөд 4-р сарын 7-нд тэнхмийн 4-р сарын 14-нд ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

Дөрөв. Илтгэлд тавих шаардлага

Хурлын илтгэлд:

  • Тухайн судалгааны ажлыг хийх болсон шалтгаан, үндэслэл, ач холбогдол, асуудал
  • Хэрэглэх болон шийдвэрлэх арга, аргачлал, хэрэглэсэн материал, өгөгдөл
  • Үр дүн
  • Үр дүнгийн бусад үр дүнгээс ялгагдах шинэлэг болон онцлог тал, ач холбогдол
  • Дүгнэлт, санал, зөвлөмж

зэргийг ойлгомжтой хэлбэрээр оруулна.

Тав. Шалгаруулалт ба шагнал урамшуулал

1-р шат: Тэнхмийн оюутны эрдэм шинжилгээний хурал

Тэнхмүүд оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 4-р сарын 07-нд зохион байгуулна. Тэнхмийн хурлаас илтгэлийн талаар гаргасан санал, шүүмжлэлийг тусгаж, засвар хийсэн илтгэлүүдийг электрон хэлбэрээр хураангуйн хамт 2017 оны 04-р сарын 12-нд сургалтын албанд хүргүүлнэ.

2-р шат: ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг сургалтын алба 2017 оны 4-р сарын 14-ны өдөр зохион байгуулна.

“Инженер, технологи”,  “Хэрэглээний шинжлэх ухаан”-ы салбаруудаар “Бакалаврын оюутан”, “Магистрант, докторант” гэсэн төвшин тус бүрээр ХШУИС-ийн захирлын тушаалаар батлагдсан комисс шүүж 1, 2, З-р байруудыг шалгаруулж баталгаа, шагнал олгоно. Үүнд:

• Нэгдүгээр байр       - 1, Өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал /150000₮/

• Хоёрдугаар байр     - 2, Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал /100000₮/

• Гуравдугаар байр    - 3, Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал /50000₮/

байна.

Өргөмжлөл дээр удирдагч багшийн нэрийг бичнэ.

Байр эзлэсэн илтгэлүүдийг А4 хэмжээний 4 хүртэл нүүрт багтааж богино хэмжээний өгүүлэл хэлбэрээр, бусад бүх илтгэлийн хураангуйг, илтгэлийн хамт ХШУИС-ийн вэб хуудсанд байршуулна.

  • а. Хурлын өгүүлэл нь хураангуй, оршил, судалгааны арга зүй, үр дүн, хэлэлцүүлэг, дүгнэлт, санал, зөвлөмж, ном зүй гэсэн ерөнхий бүтэцтэй байна. Зураг, хүснэгт, диаграмм оруулна.
  • Хурлын  өгүүлэл  бичихдээ IEEE хурлын загвар-ыг ашиглана.

Тэнхмүүд илтгэх оюутны тоог урьдчилсан байдлаар илтгэлийн сэдэв, удирдагчийн нэр, суралцаж байгаа төвшин, илтгэх салбарийн нэрийн хамт 2017 оны 03-р сарын 22-ны дотор тэнхимийн туслахуудад өгч сургалтын албаны хариуцсан мэргэжилтэн нэгтгэж ирүүлэв.

Тэнхим

Бакалавр

Магистр

Доктор

1

Мэдээлэл компьютерийн ухааны

5

7

1

2

Хими Биологи Инженерчлэлийн

15

8

3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн

6

 -

 -

4

Хэрэглээний математикийн

3

1

1

5

Электроник, холбооны инженерчлэлийн

2

2

2

 

Нийлбэр

31

18

4

 

 

Үзсэн : 105

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн төв байр, 236 тоот
: 75754400-1198