МАГИСТРАНТУРТ ЭЛСҮҮЛНЭ
2019.06.04

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны тэнхимээс Латвийн Ригагийн Техникийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй магистрын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 3 оюутныг сонгон тэтгэлгээр суралцуулна. Тэтгэлэгт Латви улсад суралцах нэг жилийн сургалтын төлбөр, замын зардал, хагас жилийн байр болон амьдрах зардал багтсан болно.

Суралцагч суралцах хугацаандаа Латви улсад нэг жил суралцаж, судалгааны ажлаа хамгаалах бөгөөд амжилттай төгссөн тохиолдолд дээрх сургуулиудын (хоёр) диплом олгоно.  

Тавигдах шаардлага

·         Программ хангамж, компьютерийн ухаан, мэдээллийн технологи, электроникийн инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй.
·         Сурлагын голч дүн 3.0 дээш.
·         Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй.
·         Физик, электроникийн хичээлдээ дур сонирхолтой.
·         Хагас жилийн амьдрах зардлыг тѳлѳх боломжтой.
·         Ачаалал даах чадвартай.

Бүртгэлийн хугацаа: 2019 ны 6 дугаар сарын 12

Бүртгүүлэх материал:

·         Иргэний үнэмлэхний хуулбар  (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
·         Дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)

Жич. 2019 оны хаврын төгсөгч дипломын оронд дүнгийн тодорхойлолтыг авч ирнэ.

Холбоо барих хаяг:
МУИС, ХШУИС, Мэдээлэл, Компьютерийн Ухааны тэнхим
МУИС-ийн Хичээлийн 3а байр, 212 тоот
Утас: 976-99116041, Н.Оюун-Эрдэнэ
Email: oyunerdene@seas.num.edu.mn

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр, 302а тоот
: 75754400-3200