Хэрэглээний математик /F05480101/
2015.09.16

Батлагдсан төлөвлөгөө харах 

1. Хөтөлбөрийн нэр, индекс:Диплом дээр бичигдэх албан ёсны нэр (Энд санал болгож буй боловсролын зэрэг, үндсэн мэргэжлийн нэр, индексийг БШУЯ-наас баталсан  байдлаар нь бүтэн бичнэ. Хөтөлбөрийн нэрийг монгол, англи хэлээр бичнэ)

Доктор, Хэрэглээний математик,F05480101, Doctor of philosophy,Applied Mathematics, F05480101

2. Олгох боловсролын зэрэг:(Тухайн хөтөлбөр нь шинжлэх ухааны аль чиглэлд хамаарч буйг ЮНЕСКО-ийн боловсролын ангилалыг баримтлан бичнэ)

Доктор,Байгалийн шинжлэх ухаан, математик, статистикийн (054)-ийн математикийн (0541) чиглэлд хамаарна.

3. Хөтөлбөрийг албан ёсоор баталгаажуулсан, магадлан итгэмжилсэн,

хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн мэдээлэл:(Тухайн хөтөлбөрөөр сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн огноо, хөтөлбөр хэрэгжих/хэрэгжиж эхэлсэн  хичээлийн жил, магадлан итгэмжлэгдсэн жил)

1991 оны намраас элсэлт авч эхлэн одоог хүртэл тасралтгүй сургалт явуулж, мэргэжилтэн бэлтгэж ирсэн. Сургалт эрхлэх сүүлийн тусгай зөвшөөрөл нь БСШУЯ-наас 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 960001 тоот болно.

 

4. Хөтөлбөрийн зорилго, тодорхойлолт:(Хөтөлбөрийн зорилго, зорилт, МУИС-ийн эрхэм зорилготой уялдсан байдал)

Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон пүүс компаниудад ажиллаж буй багш, судлаач зэрэг зохих шаардлагыг хангасан,магистрын зэрэгтэй хүмүүст хэрэглээний математикийн чиглэлээракадемик мэдлэг эзэмшүүлэх, бие даан онолын судалгаа хийж, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулдагболовсон хүчинг бэлтгэх зорилготой.

 

5. Хөтөлбөрийн харьяалал:(Тухайн хөтөлбөрийг хариуцах бүрэлдэхүүн сургууль, тэнхмийн нэрийг бичнэ. Хэрэв хамтарсан, салбар дундын хөтөлбөр бол эрхлэн хариуцах сургууль тэнхмийн нэрсийг тус тус бичнэ)

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Хэрэглээний математикийн тэнхим

6. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн:(Төгсөгчийн эзэмшсэн байх ёстой академик, судалгааны болон ерөнхий компетенц, цогц чадамж)

Энэхүү докторын хөтөлбөр нь цаашдаа хэрэглээний математикийн чиглэлээр судалгааны ажил хийж, шинэ мэдлэг мэдээллийг бий болгон практикт нэвтрүүлэх чадвартай,идэвхтэй судлаачийг бэлтгэхэдзориулагдсан. Төгсөгчид нь мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай, бие даан суралцах болон  багаар ажиллах чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй, судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа анализ хийх, зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах, шинэ санаа гаргах, тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, дүгнэн боловсруулах чадваруудыг эзэмшсэн, бичгийн болон харилцааны  өндөр соёл, хариуцлагатай, орчин үеийн програм хангамжуудыг сайн эзэмшсэн мэргэжилтнүүд байна.

 

7. Хөтөлбөрийн дэд хорооны нэр:(Хөтөлбөрийг санаачилсан бүрэлдэхүүн сургууль болон тэнхмийн хөтөлбөрийн дэд хорооны нэрийг бүтнээр нь бичнэ )

Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Хэрэглээний Математикийн Тэнхимийн хөтөлбөрийн дэд хороо

 

8. Холбоо барих хаяг:(Тухайн хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл өгч чадах албан тушаалтанбагш профессорын нэр, имэйл хаяг утас, ажлын хаяг)

 

Нэр: М.Мэнд-Амар

Албан тушаал, эрдмийн зэрэг цол: Тэнхимийн эрхлэгч, доктор

И-мэйл: mendamar@seas.num.edu.mn

Утас: 77307730-3108, 88111314

Ажлын хаяг:Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3-р байр, 208 тоот, СБД, Улаанбаатар, Монгол улс

Үзсэн : 1005

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600