Хэрэглээний математик /F05480101/
2015.09.16
Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон пүүс компаниудад ажиллаж буй багш, судлаач зэрэг зохих шаардлагыг хангасан,магистрын зэрэгтэй хүмүүст хэрэглээний математикийн чиглэлээракадемик мэдлэг эзэмшүүлэх, бие даан онолын судалгаа хийж, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулдаг боловсон хүчинг бэлтгэх зорилготой.
Үзсэн : 617
дэлгэрэнгүй

Цаг уур /F05330301/
2015.09.16
Дэлхийн уур амьсгалын огцом өөрчлөлт явагдаж байгаатай холбоотойгоор нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулсан аюулт, гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж байгаа өнөө цагт цаг уурын шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй, түүнийгээ нийгмийн шаардлага, тухайн чиглэлийн байгууллагын хэрэгцээнд чадварлаг ашигладаг эрдэмтэн судлаачдын эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Монгол орны нутаг дэвсгэр дээрх Ус, цаг уур, орчны үндэсний сүлжээ станцуудыг зохион байгуулж, ард иргэдэд цаг агаарын мэдээ, материалаар үйлчлэх сайн үйлсэд зүтгэх цаг уурын шинжлэх ухааны суурь мэдлэгийг онол практикийн түвшинд хослуулан эзэмшсэн өөрийн нөөц бололцоогоо дайчлан тус салбарын үндсэн хэрэгцээ, хэтийн хөгжилд шинжлэх ухааны үндэслэлтэй хувь нэмэр оруулах чадамжтай, нийгмийн шаардлагад нийцсэн боловсон хүчинг бэлтгэхэд энэхүү хөтөлбөрийн эрхэм зорилго оршино.
Үзсэн : 744
дэлгэрэнгүй


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3108