Статистик /D054201/
2015.06.26

Батлагдсан төлөвлөгөө харах

СТАТИСТИКИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

Статистик гэж юу вэ?

• Статистик нь өгөгдлийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлбарлах арга загваруудыг багтаасан математикийн шинжлэх ухаан юм.

• Тийнхүү өгөгдлийг цуглуулж, шинжилгээ судалгааг тохирох арга загваруудын тусламжтайгаар хийж холбогдох үр дүнгүүдийг тооцоолон гаргаснаар тодорхой бус зүйлсийн мөн чанарыг нээн илрүүлж, зөвлөмж шийдвэрүүдийн үндэслэлийг гаргадаг.

Статистикч мэргэжлийг онцлох шалтгаанууд

• Статистикч мэргэжил нь 2014 оны байдлаар www.careercast.com сайтаас зарласан АНУ дахь ажил мэргэжлийн зэрэглэлийн тайлангийн 3 дугаар байрт жагсаж байна.

• Зөвхөн статистикч төдийгөөр үл хязгаарлагдах бөгөөд Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрэлт, хэрэгцээ шаардлага нь өсөн нэмэгдэж буй актуарч, санхүүгийн инженер зэрэг нарийн мэргэжлээр мэргэшсэн статистикч болох боломжтой.

• Нийгэм хөгжихийн хэрээр статистикч мэргэжлийн нэр хүнд, эрэлт нэмэгддэг бөгөөд үүнийгээ даган цалин хангамж нь ч улам бүр өсдөг.

• Хамгийн олон салбар чиглэлд ажиллах боломжтой мэргэжлүүдийн нэг юм.

Цалингийн хэмжээ

• 2014 оны байдлаар www.careercast.com сайтаас зарласан АНУ дахь ажил мэргэжлийн зэрэглэлийн тайланд статистикч мэргэжилтний дундаж цалин $75’560 байна.

• Актуар математик, санхүүгийн инженерчлэл зэрэг чиглэлд мэргэших тохиолдолд олон улсын нэмэлт шалгалтуудыг (IFA, GARP, PRIMIA) өгснөөр албан тушаал ба цалин орлогоо улам өсгөх боломжтой.

Статистикийн хэрэглэгдэх хүрээ

• Бизнес

– Банк санхүү

– Даатгал

– Инженерчлэл

– Маркетинг

– Компьютерийн Ухаан

• Байгалийн ШУ

– Одон орон

– Физик

– Хими

• Эрүүл мэнд Анагаах ухаан

– Генетик

– Клиникийн туршилт

– Эпидмиологи

– Эм судлал

• Төрийн алба

– Тооллого

– Судалгаа

– Хууль

– Үндэсний аюулгүй байдал

• Хүрээлэн буй орчин

– Хөдөө аж ахуй

– Экологи

– Ой судлал

– Амьтан судлал

• Нийгэм, Хүмүүнлэгийн ухаан

– Социологи

– Сэтгэл Судлал

Оюутанд тавигдах шаардлага

• Математикийн хичээлд дур сонирхолтой юу?

• Сониуч, ажигч гярхай юу?

• Компьютер дээр ажиллах дуртай юу?

• Логик сэтгэлгээ, хар ухаан сайтай юу?

• Хөдөлмөрч үү?

• Нямбай юу?

Статистикч мэргэжлийг эзэмшсэнээр би юу хийж чадах вэ?

• Үйлдвэрлэл, үйлчилгээ

Хэрэглэгчдийн сэтгэлд нийцэх бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, ашгийн түвшинг нэмэгдүүлэх боломжийг олж илрүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээний нарийн төвөгтэй процессийг загварчлах улмаар бүтэц зохион байгуулалтын оновчтой хэлбэрийг тогтоох

• Маркетинг

Шинэ бүтээгдэхүүний загварыг оновчтой болгох, бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг тодорхойлох

Статистикч мэргэжлийг эзэмшсэнээр би юу хийж чадах вэ?

• Санхүү ба хөрөнгийн зах зээл Хөрөнгө оруулалт болон вальют, түүхий эд, үнэт цаасны арилжаан дахь эрсдлийг үнэлэх, багц ба үүсмэл үнэт цаасны эрсдлийг удирдах, аж ахуйн нэгжийг санхүүгийн удирдлагаар хангах, хөрөнгийн зах зээлийг судлах улмаар арилжааны стратегийг тогтоох

• Даатгал

Эрсдэл, түүний санхүүгийн нөлөөг бууруулах арга замыг судалж тогтоох, амьдарлын даатгал зэрэг даатгалын үйлчилгээнүүдийн загварыг үнэлэх улмаар ирээдүйн төлөвлөгөөг зохиох, даатгалын зөвлөгөө өгөх

• Эрүүл мэнд ба Анагаах ухаан

Шинэ эм бүтээх, боловсруулах, батлах, зах зээлд нэвтрүүлэх зэрэг үйл явцын үе шат бүрт холбогдох үр дүнгийн хүчин төгөлдөр, үнэн зөв байдлыг хангах, Төрөлхийн гажиг, эрт өтлөх зэрэг генийн эмгэг өөрчлөлтийг судлах, боломжит шалгуур үзүүлэлтийг олж тогтоох

• Технологи

Электроник, хими, сансар судлал, барилга байгууламж болон бусад салбар дахь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн алдааг судалж илрүүлэх, хаягдлыг багасгах арга замыг нээн илрүүлэх, бүтээгдэхүүний амьдрах хугацааг судлах

• Боловсрол

Их дээд сургуулиудын оюутнуудад статистикийн загвар боловсруулах, үр дүнг тайлбарлах талаар зааж сургах

Хэрэглээний Математикийн Тэнхим, Улаанбаатар хот, МУИС-ийн хичээлийн 3А байр, 207, 208, 209, 216, 226 тоот өрөө

Үзсэн : 5507

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600