Ус судлал /D052202/
2015.06.26

Батлагдсан төлөвлөгөө харах

УС СУДЛАЛЫН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн  Сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийн Ус судлалын хөтөлбөрийг анх 1993 онд ус судлаач эрдэмтэн Н.Дашдэлэгийн санаачилгаар МУИС-д бэлтгэж эхэлсэн түүхтэй. Одоогоор нийт 160 ус судлалын бакалавр, 50 гаруй магистр төгсөн гараад байна.

Ус судлалын шинжлэх ухаан, түүний судлах зүйл

Дэлхийн бөмбөрцөг дээрх усны эргэлт,  шилжилт хөдөлгөөн, түүний нөөц, чанарын орон зай цаг хугацааны хуваарилалт, тэдгээийн зүй тогтол, ус ба газар бүрхэвчийн харилцан үйлчлэл болон байгалийн усны физик, хими, биологийн шинж чанаруудыг судалдаг шинжлэх ухаан юм.

Ус судлаач мэргэжилтэний онцлог, давуу тал

Уг шинжлэх ухаан нь математик, статистик, физик, хими, биологи, геологи, газарзүй-геоморфологи, хөрс судлал, цаг уур зэрэг олон шинжлэх ухааныг өргөнөөр ашигладаг бөгөөд энэ нь төгсөгчидийн бусад салбарт хөрвөн ажиллах нөөц боломжийг нэмэгдүүлдэг юм.

Сургалтын хөтөлбөрийг тухайн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага болон ажлын байрны эрэлт хэрэгцээ, дэлхий шилдэг их сургуулиудын хөтөлбөртэй дүйцэхүйц хэмжээнд боловсруулсан тул төгсөгчид гадаад орны их дээд сургуульд магистр, доктор, ахисан шатны сургалтуудад суралцах, олон улсын мэргэжлийн байгууллагуудад ажиллах, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хөтөлбөрт ажиллах боломж нээгдэж байгааг тэмдэглэхэд таатай байна.

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

  • Инженерийн физик
  • Ерөнхий ус судлал
  • Голын гидравлик
  • Ус хэмжил зүй
  • Цаг уур, уур амьсгал
  • Урсгалын динамик
  • Урсацын загварчлал
  • Сав газрын ус зүй
  • Математик загварчлал
  • Газарзүйн мэдээллийн систем I
  • Ус судлалын инженерийн тооцоо
  • Хээрийн дадлага (Тэрэлж полигон)
  • Үйлвэрлэлийн дадлага 1, 2
  • Усны чанарын загварчлал
  • Газрын доор усны загварчлал

Төгсөгчдийн эзэмших мэдлэг, ур чадвар

Тус хөтөлбөрийг сонгон суралцсанаар дараах мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. Үүнд:

  • Гадаргын ус зүйн ажиглалт хэмжилтийн сүлжээ байгуулах
  • Усны нөөц, горим, чанарын хэмжилт хийх, мэдээ материал бүрдүүлэх
  • Мэдээ өгөгдөлд математик-статистикийн дүн шинжилгээ хийх
  • Усны эргэлт, нөөц, балансад оролцох физик процессуудыг агаар мандал, чулуун мандал, био мандалтай холбон судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх
  • Усны инженерийн шийдэл бүхий судалгааны тооцооллыг хийж, загварчлах
  • Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, гадаргын усанд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хөтөлбөрт оролцон ажиллах
  • Усны салбарын бодлого, төлөвлөлт, менежментэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэлт дүгнэлт өгөх, оролцох

Манай төгсөгчдийн магистр, доктор болон мэргэжлийн богино хугацааны сургалтанд хамрагдсан гадны сургуулиудаас дурдвал:

  • ХБНГУ-ын Касселын их сургууль
  • Нидерландын UNESCO-IHE
  • Нидерландын Utrecht их сургууль
  • Нидерландын Twente их сургууль
  • Өмнөд Солонгос улсын Songang их сургууль
  • БНХАУ-ын Хөх хотын технологийн их сургууль
  • Тайваны технологийн их сургууль
  • Дэлхийн цаг уурын байгууллагын CMA сургалтын төв
  • Энэтхэг улсын зайнаас тандан судлалын институт

Мэргэжилтний эрэлт хэрэгцээ, ажлын байр

Төгсөгчид дараах ажлын байруудад ажиллах боломжтой. Үүнд:

  1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
  2. Ус, цаг уурын үндэсний сүлжээ болох ус, цаг уурын алба, станц, харуулуудад мэргэжилтэн,  инженер, удирдах албан тушаалтан
  3. Байгаль орчны үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд усны мэргэжилтэн
  4. Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан
  5. Сав газрын захиргаа, зөвлөлд мэргэжилтэн, судлаач
  6. Ус сувгийн удирдах газарт мэргэжилтэн
  7. Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд мэргэжилтэн, судлаач
  8. Их дээд сургуулийн багш
  9. Улсын болон хувийн секторын лабораториуд

Мэргэжлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тэнхимийн багш З.Мөнхцэцэг, Ш.Отгонсүрэн, Д.Оюунбаатар нараас дараах хаягаар холбогдон аваарай.

otgonsuren@seas.num.edu.mn

Munkhtsetseg.z@seas.num.edu.mn

Хаяг: МУИС-ХШУИС, МУИС-ийн III байр 207, 208, 209, 216, 226 тоот өрөө

Цахим хаяг: http://seas.num.edu.mn/dep/am

Үзсэн : 3072

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600