Цаг уур /D052103/
2015.06.26

Батлагдсан төлөвлөгөө харах

ЦАГ УУРЫН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн талаар

МУИС нь 1962 оноос эхлэн цаг уурч бэлдэж ирсэн арвин баялаг туршлагатай, цаг уурын сургалтын бааз суурь сайтай, чанартай сургалттай.

Энэ хөтөлбөрт хамрагдсанаар оюутан цаг уурч мэргэжлээр төгсөн гарах бөгөөд Монгол улсын цаг уурын үндэсний сүлжээ болон  бусад холбогдох байгууллагуудад ажилд орох бүрэн боломжтой.

Тус хөтөлбөр нь математик, статистик, физик, хими, биологи, хөрс судлал, ус судлал, зайнаас тандан судлал зэрэг олон шинжлэх ухааны ололтыг өргөнөөр ашигладаг бөгөөд энэ нь төгсөгчдөд бусад салбарт хөрвөн ажиллах боломжийг олгодогнэмэлт давуу талтай.

Цаг уурын бакалаврын хөтөлбөрийн оюутан нь суралцах хугацаандаа цаг уурын үзэгдэл процесст үйлчлэгч байгалийн хуулиудын физик ойлголтонд суралцахын зэрэгцээ математик, компьютерийн ухааны ололт амжилтыг цаг агаарын мэдээ, прогноз зохиоход хэрэглэх чадварыг эзэмшинэ.

Төгсөгчдийн эзэмших мэдлэг, ур чадвар

  • Байгаль, цаг уурын үзэгдэл юмсын үндсэн ойлголт
  • Цаг агаар, уур амьсгал бүрэлдүүлэгч үндсэн хүчин зүйлсийн талаарх бүрэн ойлголт
  • Цаг уурын хэмжигдэхүүнүүд, тэдгээрийг хэмжих арга аргачлалууд
  • Агаар мандлын физик процессууд, цаг агаарын элементийн горим тэдгээрийн орон зайн хуваарилалт, цаг хугацааны өөрчлөлт 
  • Мэдээ өгөгдөлд математик-статистик тоон шинжилгээ хийх, боловсруулалтын аргууд
  • Хиймэл дагуулын мэдээ, цаг уурын мэдээ, цаг агаарын зураг, тоон прогнозын үр дүн зэргийг ашиглан цаг агаарын мэдээ прогноз хийх, тайлал хийх
  • Алгоритм, програмчлалын хэлийг хэрэглэн байгаль, цаг уурын процессыг загварчлал

Ажил олгох байгууллагууд

  • Байгаль,орчин ногоон хөгжлийн яам
  • Цаг уур, орчны шинжилгээний газар
  • Ус, цаг уурын хүрээлэн
  • Орон нутгийн цаг уур, орчны шинжилгээний алба
  • Цаг уурын багаж хэмжилзүйн товчоо
  • Бусад судалгаа шинжилгээний лабориториуд
  • Байгаль орчны үнэлгээний компаниуд

Ажлын байр болон мэргэжлийн шат дамжлага

  • Цаг уурч
  • Цаг уурын инженер
  • Уур амьсгалын инженер
  • Хөдөө аж ахуйн цаг уурын инженер
  • Радио телевизийн цаг агаарын мэдээ нэвтрүүлэгч, тайлбарлагч
  • Магистр, докторын шаталсан сургалт
  • Судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
  • Байгаль, цаг уурын үнэлгээний ажилтан
  • Зөвлөх мэргэжилтэн
  • Их, дээд сургуулийн багш

Мэргэжлийн хичээлүүд

Заавал үзэх /45 багц цаг/

Тухайн уламжлалт дифференциал тэгшитгэл

Цаг уур, уур амьсгал

Урсгалын динамик

Ерөнхий цаг уур

Ерөнхий ус судлал

Математик статистик

Агаар мандлын термодинамик

Математик загварчлал

Газарзүйн мэдээллийн систем I

Динамик цаг уур

Уур амьсгал судлал

Синоптик цаг уурын үндэс

Хөдөө аж ахуйн цаг уурын үндэс

Сансрын цаг уур

Үйлвэрлэлийн дадлага 1, 2

Сонгон үзэх /9 багц цаг/

Оюутан МЕТЕ300-аас МЕТЕ308 хүртэлх мэргэжлийн индекстэй хичээлүүд; агаар мандлын хими, стохастик загварчлал, тооцон бодох математик хичээлүүдээс 3-аас цөөнгүйг сонгон судалснаар сонгон судлах багц цагийн шаардлага хангагдана.

Мэргэжлийн суурь шаардлага

Хэрэглээний математик

Физик

Алгоритм ба програмчлалын үндэс

Ердийн дифференциал тэгшитгэл

Шугаман алгебр

Инженерийн физик 1

Инженер  физик 2

Хэрэглээний Математикийн Тэнхим, Улаанбаатар хот, МУИС-ийн хичээлийн 3А байр, 207, 208, 209, 216, 226 тоот

 

Үзсэн : 3104

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600