МУИС Робоконы аваргын цомоо 6 жилийн дараа эргүүлэн авлаа.
2017.05.30

ABU ROBOCON 2017 Үндэсний роботын тэмцээн 5 дугаар сарын 30 ны өдөр бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 8 сургуулийн 11 баг оролцсоноос МУИС-ийн ХШУИС-ийн роботын баг түрүүлж аваргын цомын эзэн болж Япон улсад зохиогдох олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон бол дэд байранд ШУТИС-ийн ЭХС-ийн “Эрчим-1” баг, гуравдугаар байранд Говьсүмбэрийн Политехник коллеж-ийн “Электрон жаалууд” баг орлоо. МУИС-ХШУИС-ийн роботын багийн удирдагч багш Ө.Батбаяр нь “ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШ” шагнал хүртсэн.

МУИС-ийн ХШУИС-ийн роботын багийн түүхэн амжилтуудаас дурдвал:

 ABU ROBOCON үндэсний роботын тэмцээнээс:

  • 2006 онд Үндэсний роботын тэмцээнээс дэд байр
  • 2007, 2008, 2009, 2010 онуудад Үндэсний роботын тэмцээний аварга
  • 2013 онд Үндэсний роботын тэмцээнээс дэд байр

ABU ROBOCON олон улсын роботын тэмцээнээс:

  • 2007 онд Тайландын Ханой хотод болсон тэмцээнээс “TOYOTA AWARD”
  • 2008 онд Энэтхэгийн Пүнэ хотод болсон тэмцээнээс “BEST ENGINEERING AWARD”
  • 2009 онд Японы Токио хотод болсон тэмцээнээс “MABUCHI MOTORS AWARD”
  • 2010 онд Египетийн Каир хотод болсон тэмцээнээс “TOYOTA AWARD”

Энэ жилийн даалгавар нь Японы уламжлалт Тосенкё тоглоомоос санаа авсан бөгөөд тоглоомын дүрэм нь өндөр, байрлал нь ялгаатай долоон тавцан дээр порлонон “нисдэг тавг”-уудыг байрлуулах юм.

Олон улсын РОБОКОН тэмцээн Токио хотод 2017 оны 08-р сарын 27-нд зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд оролцох боломж олгож, дэмжсэн МУИС-ийн удирдлага болон ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэгт талархсанаа илэрхийлэхийн хамтаар МУИС-ийн ХШУИС-ийн робот” багийн хамт олондоо олон улсын тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

 

 

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3108