ДЭЛХИЙН УС, ЦАГ УУРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
2019.03.22

ДЭЛХИЙН УС, ЦАГ УУРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дэлхийн цаг уурын байгууллага, түүний гишүүн орнууд 1963 оноос эхлэн жил бүрийн III сарын 23-нд дэлхийн цаг уурын өдөр, Юнескогийн ерөнхий чуулганаас 1993 онд жил бүрийн III сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тухайн үеийнхээ тулгамдсан нэгэн чухал сэдвийн дор дэлхий нийтээр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон ба 2019 оны дэлхийн цаг уурын өдрийг “Нар, Эх дэлхий, Цаг агаар”, усны өдрийг “Цэнгэг ус – Тэгш хүртээмж уриан дор тус тус тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд МУИС, ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим, ус цаг уурын хөтөлбөр хариуцсан багш, оюутнууд хамтран дараах арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

  1. Ус, цаг уурын бодлогын олимпиад – 03/21
  • Уг олимпиадад Цаг уурын 3-р түвшний оюутан Н.Уртнасан I-р байр, Т.Мөнхтуяа II -р байр, Э.Пүрэвжаргал III байрт тус тус шалгарлаа.

  1. Цаг уур, ус судлалын хөтөлбөр сурталчлах үйл ажиллагаа – 03/22

 

  1. Төгсөгчдийн төлөөллийг урьж ажил мэргэжлийн онцлогийн талаар уулзалт ярилцлага хийлээ. Цаг уурын мэргэжлийн төгсөгч ОБЕГазрын ахмад, Б.Батбаяр, Ус судлалын мэргэжлийн төгсөгч Д.Батхүү нар ирж оюутнуудад өөрийн ажил мэргэжил болон судалгааны ажлаараа нээлттэй яриа өрнүүллээ.  – 03/22

 

  1. ЦУОШГ, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах – 03/23
  2. Гадаргын ус судлаач хүндэт багш Т.Цэнгэл агсаны нэрэмжит шагнал олгох үйл ажиллагаа
  • Тус шагналыг ус судлалын 3-р түвшний оюутан О.Бямбагэрэл гардлаа.

  1. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/72 тоот тушаалаар Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэгт тус тэнхимийн багш Ш.Отгонсүрэн орж ажилласан ба Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээний тайлан хүлээлгэж өгөх, Ус хөгжлийн түлхүүр оюутны эрдэм шинжилгээ онол практикийн XIV бага хурлын үйл ажиллагаанд оюутнуудын хамтаар ажиллаа.

 Image may contain: 16 people, indoor

Image may contain: 1 person, smiling, standing

Image may contain: Р‘. Р¡СƒР¼СŠСР°Р±Р°Р·Р°С€

  • Энэ жил монгол улсад Ус, Цаг уурын алба үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байгаагаараа онцлог  бөгөөд Монгол улсад ус, цаг уурын чиглэлээр дээд мэргэжилтэй олон зуун боловсон хүчин бэлтгэсэн үндсэн байгууллагын хувьд МУИС тус ойн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнд уригдан оролцлоо.
  • Ойн хүрээнд зохион байгуулагдсан спортын 5 төрөлт тэмцээнд 21 аймгийн ус цаг уурын албад, төвийн бүсийн 8 байгууллага оролцсоноос Хэрэглээний математикийн тэнхимийн дэд профессор Ж.Энхбаяр ширээний теннис төрөлд тэргүүн байр, багш Б.Дэмчигсүрэн шатрын төрөлд тэргүүн байр тус тус эзэлж, тус тэнхимээс бүрдсэн гар бөмбөгийн баг тамирчид шигшээ тоглолтод шалгаран үлдсэн амжилт үзүүллээ.

  • Баярын хурлын үеэр ус, цаг уурын нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх эрхэм үйлсэд өөрийн хуримтлуулсан арвин туршлага, мэдлэг чадвар, сэтгэл оюунаа харамгүй зориулж тус салбарт жинтэй хувь нэмэр оруулж, төгссөн сургууль мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөн амжилттай ажиллаж буй төгсөгч ЦУОШГ-ын даргын нарийн бичиг -  цаг уурч М.Лхагвасүрэн, тус газрын усны бодлого хариуцсан мэргэжилтэн – ус судлаач Д.Батхүү нарт МУИС-ийн зүгээс хүндэтгэл үзүүлж, Цаг уур орчны шинжилгээний газрын хамт олонд дурсгалын зүйл гардууллаа.

 

 

 

 

 

 

 

Тайлан бичсэн:                                              Л.Жамбажамц

Ш.Отгонсүрэн

Б.Ганболд      

Үзсэн : 83

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600