Админ
МУИС
Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Хэрэглээний математикийн тэнхим

Хэрэглээний математик 2021

"Хэрэглээний математик 2021" тав дахь удаагийн эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтэн, багш, оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хурлын хөтөлбөр

Тус эрдэм шинжилгээний хурал нь математик, статистикийн онол, практик хэрэглээний асуудлуудаас гадна уур амьсгал, газарзүй, байгаль экологийн асуудлыг хэлэлцэж, мөн бусад салбарт тулгарч байгаа асуудлуудыг математик арга аргачлалаар үр ашигтай шийдвэрлэх, арга туршлагаа солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Хэрэглээний математик, статистикийн салбар

  • Тооцон бодох математик
  • Оновчлол, оновчтой удирдлага, динамик систем
  • Магадлалын онол, статистик
  • Дифференциал тэгшитгэл
  • Математик загварчлал, эрсдэлийн шинжилгээ
  • Логистик, үйлдлийн шинжилгээ, симуляци
  • Их өгөгдөл, машин сургалт дахь математикийн хэрэглээ
  • Аж үйлдвэрийн математик

Ус, цаг уур, цэвдэг судлалын салбар

  • Агаар мандлын физик, химийн асуудлууд
  • Уур амьсгал, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөө
  • Гадаргын ус судлал
  • Усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын судалгаа
  • Динамик системүүд /Агаар мандлын орчил урсгал; Уур амьсгалын систем; Хөрс-ургамал-агаар мандал систем/
  • Үүл ба тунадасны судалгаа
  • Хэрэглээний уур амьсгал, хөдөө аж ахуй газар тариалангийн асуудлууд
  • Байгаль, цаг уур, экологийн асуудлууд
  • Хүйтэн болон био мандалд гарч буй өөрчлөлт
  • Геоинженерчлэл, газарзүйн асуудлууд
Зохион байгуулагч
МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим
Бүртгэл ба тов
Бүртгэх, илтгэлийн хураангуй хүлээн авах

2021.12.01 - 2022.01.17

Хурал болох

2022.01.24 Даваа гараг, МУИС-ийн Төв номын сан

Хурлын хөтөлбөр

Татах