Доктор П.Энхбаяр Төв азийн мужийн дэлхийн хэмжээний судлаач боллоо

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор П.Энхбаяр Томсон Ройтерсийн урилгаар Казахстан улсын Алма-Ата хотод болсон “Дэлхийн шинжлэх ухаан ба Төв азийн бүсийн шинжлэх ухааны интеграц” олон улсын эрдэм шинжилгээний хурал, Төв азийн бүсийн 2015 оны “Шинжлэх ухааны лидер” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд 2015 оны 10-р сарын 28-нд оролцоод ирлээ. Хурал болон ёслолын ажиллагаанд Казахстан, Азербайжан, Туркменстан, Тажикстан, Узбекстан, Турк зэрэг орын төлөөлөгчид оролцож Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудлаар илтгэл тавьж, хэлэлцсэн байна.

Томсон Ройтерс болон Казахстан улсын шинжлэх ухаан технологийн мэдээллийн үндэсний төвөөс доктор П.Энхбаярыг “Төв азийн мужаас шалгарсан дэлхийн судлаач” номинацаар шалгаруулж, 2015 оны Шинжлэх ухааны лидер” цом, тэргүүн зэргийн дипломоо гардуулсан байна.

П.Энхбаяр багшдаа баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх болон эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

2 12196105_10153851220948968_2899724444551527103_n

1