Монгол улсын мэдээлэл харилцаа холбоо, технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, их, дээд сургуулиудад суралцагч оюутнуудыг дэмжих, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах зорилгоор тус сургууль 2011 оноос  эхлэн Компьютерийн сүлжээний мэргэжлийн олимпиадыг санаачилсанаас хойш 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

            Энэ жилийн хувьд МУИС-ийн ХШУИС нь Мэдээллийн  Технологийн Үндэсний Парктай хамтран Компьютерийн сүлжээний мэргэжлийн  V олимпиадыг 2015 оны  5-р сарын 02-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр зохион байгуулахаар боллоо.

            Тус олимпиад нь энэ жилээс цар хүрээгээ өргөжүүлж Компьютерийн сүлжээний инженерийн ур чадварын анхдугаар тэмцээнийг зохин байгуулж байгаагаараа онцлогтой болж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://olympiad.num.edu.mn/ сайтнаас харна уу