Эрасмус Мундус gLINK хөтөлбөрийн анхны танилцуулга уулзалт болно

Screenshot 2015-03-19 12.38.352015 оны 3 дугаар сар 23-ны Даваа гаригт 16.00 цагаас МУИС-ийн Хичээлийн 1-р байрны Эрдмийн танхимд Эрасмус Мундус gLINK хөтөлбөрийн анхны танилцуулга уулзалт болох тул сонирхсон оюутан, багш, судлаач, ажилчид өргөнөөр оролцоно уу. 

Европын Комиссын санхүүжилттэй Эрасмус Мундус хөтөлбөр нь дээд боловсролыг хөгжүүлэх, оюутан залуучуудын мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, Европ болон хөгжиж буй орнуудын хоорондын соёлын ойлголцлыг дэмжих зорилготой юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд Эрасмус Мундус gLINK хөтөлбөр 2015–2018 оны хичээлийн жилүүдэд Ази болон Европын түнш сургуулиудаас бакалавр, магистр, доктор, докторын дараах болон багш, ажилтан солилцооны хөтөлбөрт нийт 163(МУИС-аас 11) хүнийг бүрэн тэтгэлэгтэй хамруулахаар төлөвлөж байна.  

МУИС нь gLINK хөтөлбөрийн Азийн түнш сургууль бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд оюутан, багш болон ажилчид доор дурдсан Европын 9 түнш сургуулиудад (бакалавр 10 сар, магистр 10 сар, доктор 27 сар, докторын дараах 10 сар, багш, ажилтан 1 сар хүртэлх хугацаанд) солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдах юм.

Европын хамтран ажиллах сургуулиуд:

United Kingdom University of Northumbria at Newcastle (Хөтөлбөрийн зохицуулагч сургууль)

France Université Claude Bernard Lyon 1

Germany University of Bremen

Hungary Budapesti Corvinus Egyetem

Italy Università degli Studi del Sannio

Netherlands Delft University of Technology

Portugal Universidade de Évora

Romania Universitatea Tehnică Gheorghe Asachi din Iaşi

United Kingdom University of the West of Scotland

Суралцах чиглэлүүд:

Хөдөө аж ахуй, Архитектур, хотын ба бүсийн төлөвлөлт, Бизнес судлал, менежмент, Боловсрол ба багшлах арга зүй, Инженер технологи, Анагаах ухаан, Байгалийн шинжлэх ухаан

ГХХАХ, Хэрэглээний математикийн тэнхим