Эрдэмтэн Г.Очирын нэрэмжит залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлгийн эзэн тодорлоо

Шинжлэх ухааны эрдэмтэн судлаач Гончиг овогтой Очирын нэрэмжит “Залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлэг”-ийг түүний гэр бүл, үр хүүхдүүдийн зүгээс санаачлан 2020 оноос эхлэн олгож байна. 

МУИС-ийн Захирлын А/319 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нийт материалаа ирүүлсэн магистр, докторын түвшний суралцагчдыг 8 шалгуур үзүүлэлтээр дүгнэхэд хамгийн өндөр оноог Ойн аж ахуй, ой зохион байгуулалт хөтөлбөрийн докторант оюутан Алтанчимэг овогтой Цолмон авч “Эрдэмтэн Г.Очирын нэрэмжит залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлэг-2020”-ийн эзнээр тодорлоо. 

Тэтгэлгийг МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу, ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг, эрдэмтэн Г.Очирын хүү, профессор О.Алтансүх нар гардууллаа. 

Тус тэтгэлгийн зорилго нь химийн шинжлэх ухаан болон байгаль хамгаалал-хүрээлэн буй орчны салбарт идэвхтэй сурч, судалгаа хийж буй МУИС-ийн магистрант, докторант оюутны судалгааны ажлыг дэмжих, ирээдүйн шинжлэх ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулахад оршино. 

Тэтгэлгийн онцлог нь сурлага, судалгаа, гадаад хэлний мэдлэгийг чухалчлах бөгөөд тухайн суралцагч өмнө нь өөр тэтгэлэг авсан буюу тэтгэлгийг давхардуулж олгодогт оршино. 

Цаашид энэхүү тэтгэлгийг жил бүрийн 10 дугаар сард зарлаж, эрдэмтэн, судлаач Г.Очирын төрсөн өдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 22-ны өдөр уламжлал болгон гардуулна. 

Мэдээлэл авах утас: 77307730-1511, 91993096, altanzull.nergui@gmail.com 

Оюутан, төгсөгчийн хэлтэс