МКУТ-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал  зохион байгуулагдлаа

МКУТ-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2018 оны 04 сарын 12-нд 14:00 цагаас 20:00 цагийн хооронд 217 тоотод бакалавр болон магистр, доктор гэсэн хоёр түвшинд болж өнгөрөв. Хурлын шүүгчээр дэд проф., док Ч.Алтангэрэл, дэд проф., док Х.Оюундолгор, дэд проф., док Б.Сувдаа, док. Нямлхагва, дэд проф., Н.Мөнхцэцэг нар ажиллав. Хуралд бакалаврын түвшний 10, магистр, докторын түвшний 5 илтгэл хэлэлцүүллээ.

Бакалаврын түвшний оюутны илтгэл:

  1. Б.Жавхлан/ Компьютерын Ухааны хөтөлбөр 4-р түвшин, “Кирилл бичгийг дуудлагад хөрвүүлэх модулийн хэрэгжүүлэлт туршилт” Удирдагч багш Д-р Ч.Алтангэрэл
  2. Б.Амарсайхан Програм хангамжийн хөтбөлбөр 3-р түвшин “Бодит хугацаанд загвар харьцуулалт ашиглан хомограпын хөдөлгөөн дагах”  Удирдагч багш Д-р Т.Цэрэннадмид
  3. Ж.Ариунболд/ Програм хангамжийн хөтбөлбөр 3-р түвшин “Том Хэмжээний Зураг Үүсгэх Мозайк Хийх Аргуудын Харьцуулсан Судалгаа” Удирдагч багш Д-р С.Нямлхагва
  4. Б. Эрдэнэбилэг/ Програм Хангамжийн хөтөлбөр 4-р түвшин “Нутгийн Мэдлэгийн Цөмийг хамтын ажиллагаат олны хүчээр үүсгэх систем” Удирдагч багш Д-р Г. Амарсанаа
  5. Б.Аззаяа/ Мэдээллийн системийн хөтөлбөр 4-р түвшин “Өгөгдлийн интеграцийг хэрэгжүүлэх нь” Удирдагч багш ахлах багш Ш. Бат-Өлзий
  6. Г.Магнайбаяр/ Програм хангамжийн хөтбөлбөр 4-р түвшин “Киоск машиныг вэб технологи ашиглан мониторинг хийх” Удирдагч Д-р Н.Мөнхцэцэг, багш ахлах багш Ш.Бат-Өлзий
  7. Б.Намуун/ Мэдээллийн технологийн хөтбөлбөр 4-р түвшин “Соёлын биет өвийн 3 хэмжээст загварыг байгуулах нь” Удирдагч багш Д-р Х.Оюундолгор
  8. Д.Билгүүн/Програм хангамжийн хөтөлбөрийн 4-р түвшин “Төгрөг танилт” Удирдагч багш Д-р Б.Сувдаа
  9. Г.Сэргэлэнбаяр/ Програм хангамжийн 4-р түвшин “Санамсаргүй алхалтын аргыг ашиглан сүлжээний гол тоглогчийг олох бодлогыг бодох нь” Удирдагч багш П.Далайжаргал
  10. Н.Эрдэнэбилэг /Мэдээллийн технологийн хөтөлбөрийн 3-р түвшин “Машины дугаар танилт” Удирдагч багш Д-р Б.Сувдаа

Магистр, докторын түвшний оюутны илтгэл:

  1. Ч.Баярцацрал/ Компьютер хэл шинжлэлийнхөтөлбөрийн магистрант “Монгол хэлний нэрийн бүлгийг гараар тэмдэглэх нь, түүний цаашдын хэрэглээ” Удирдагч багш Д-р Ч.Алтангэрэл
  2. Ж.Энх-Эрдэнэ/ Компьютерийн ухааны хөтөлбөрийн магистрант “Хүний толгойн хөдөлгөөнийг Генетикийн алгоритм ашиглан илрүүлэх нь” Удирдагч багш Д-р Х.Оюундолгор
  3. Ө.Оюунханд/ Мэдээллийн системийн хөтөлбөрийн магистрант “Баейсийн мэдлэгийн мөрдлөгийг цахим сургалтын системд хэрэгжүүлэх нь” Удирдагч багш Д-р Н.Мөнхцэцэг, Д-р проф С.Уянга
  4. М.Чагдаржав /Биоинформатикийн хөтөлбөрмийн магистрант “Мелатониний рецептор 1а уураг ба мелатониний бүтэц, харилцан үйлчлэлийн таамаглал” Удирдагч багш Д-р проф П.Энхбаяр
  5. М.Эрхэмбаатар / Компьютерийн ухааны хөтөлбөр докторант “Эх хэлний үүсгүүр, машин сургалт ашиглан харилцан ярианы агентыг хялбар хэрэгжүүлэх нь”  Удирдагч багш Д-р Ч.Алтангэрэл

Шүүгчдийн дүнгээр бакалаврын түвшинд

  • Г.Сэргэлэнбаяр I байрт,
  • Б.Амарсайхан, Б. Эрдэнэбилэг II байрт,
  • Ж.Ариунболд, Б.Жавхлан, Н.Эрдэнэбилэг III байрт тус тус шалгарсан

Магистр, докторын түвшинд

  • Ж.Энх-Эрдэнэ I байрт,
  • Ч.Баярцацрал II байрт,
  • М.Эрхэмбаатар III байрт тус тус шалгарч ХШУИС-ийн оюутны ЭШ-д оролцох эрхтэй боллоо.

ЭШ-ний хуралд оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.

МКУТ-ийн Оюутны ЭШ-ний Хурлын зохион байгуулах комисс
Улаанбаатар
2018-04-12