ДЭЛХИЙН ЦАГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО

“Дэлхий дулаарал, уур амьсгалын өөрчлөлт”-ийн эсрэг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад дэлхий нийтээрээ нэгэн зэрэг дуу хоолойгоо нэгтгэн 2017 оны 03 сарын 25-ны өдрийн  20:30-1:30 цагийн хооронд “Эх дэлхийн цаг - 2017”  зохион байгуулагдлаа. Дэлхийн бүх хүмүүсийг тухайн цаг мөчид онц шаардлагагүй байгаа гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалж, үүгээрээ эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг илэрхийлэх зорилготой ажээ.

2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхлэн энэхүү хөдөлгөөн өрнөх болж өнөөдөр дэлхийн 7,000 хотыг хамрах болтлоо өргөжсөн байна.

Энэ жил Энэ бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бидний цаг уриан дор “Эх дэлхийн цаг”-ийг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлж, манай улсын эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэл зүрх нэгтэй хүүхэд залуус хөдөлгөөнд нэгдэж, Д.Сүхбаатарын талбайд лаа асаах үйл ажиллагаа зохион байгууллаа.