Жил бүр уламжлал болсон МУИС-ийн багш, ажилчдын спортын бага наадам 2017 оны 1-р сарын 19-өөс 24-ний хооронд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис, дартс, биллъярд зэрэг спортын 6 төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд ХШУИС-аас давхардсан тоогоор 79 тамирчид бүх төрөлд өрсөлдөж нийт 4 алт, 2 мөнгөн медальтайгаар багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн юм. Шатарын тэмцээнд ХМТ-ийн багш А.Батцэнгэл ахлагчтай 1-р баг, гар бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээнд ХМТ-ийн туслах ажилтан Б.Ганболд ахлагчтай 1-р багийнхан тус тус мөнгөн медаль, дартсын тэмцээнд ХМТ-ийн багш М.Мэнд-Амар, МКУТ-ийн багш Б.Наранчимэг нар алтан медаль, сагсан бөмбөгийн төрөлд ХМТ-ийн багш А.Энхболор ахлагчтай эмэгтэй баг тамирчид, МКУТ-ийн багш Г.Амарсанаа ахлагчтай эрэгтэй баг тамирчид тус тус алтан медаль хүртлээ. ХШУИС нэрээр энэ наадамд оролцож эхэлснээс хойш гар бөмбөгийн эрэгтэй баг тамирчид 2015 онд мөнгө, 2016 онд алт, 2017 онд мөнгөн медаль хүртэж байгаа бол сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид хамтдаа сүүлийн 3 жилд тасралтгүй алтан медаль хүртээд байна.
 
Тэмцээний сүүлийн өдөр гар бөмбөг, ширээний теннис, сагсан бөмбөгийн шигшээ тоглолтууд болсон бөгөөд энэ өдрийн хамгийн сүүлийн тоглолт ШУС-1 болон ХШУИС-1 эрэгтэй багууд сагсан бөмбөгийн аваргын алтан медалийн төлөө өрсөлдөж манай сургуулийн баг ялалт байгуулж сүүлийн алтан медалийг хүртсэнээр ШУС-иас медалийн чанараар илүү гарч багийн нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн юм.
 
Энэ наадамд манай сургуулийн тамирчин Б.Наранчимэг 2 алтан медаль хүртсэн амжилтаар наадмын шилдэг тоглогчийн шагнал, гар бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчоор Б.Ганболд, сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчоор ЭХИТ-ийн багш А.Баярпүрэв, ХМТ-ийн багш А.Энхболор нар шалгарч тэмцээнийг өнгөллөө.
 
Тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн шилдэг тамирчид, багийнхандаа болон амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа сургуулийн захиргаа, нийт багш нарын өмнөөс халуун баяр хүргэж цаашдын спортын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсэн ерөөе. ХШУИС дараа жил дахин аваргалах болтугай.
 
 
Inline image 1
Гар бөмбөг, сагсан бөмбөгийн шилдэг тоглогчид
 
Сагсан бөмбөгийн аваргууд ХШУИС-ийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид
 
Гар бөмбөгийн мөнгөн медалийн эзэд
 
Шатарын мөнгөн медаль хүртсэн ХШУИС-ийн тамирчид
 
 
Дартсын хоёр аварга М.Мэнд-Амар, Б.Наранчимэг
 
Хос алтан медальтай, наадмын шилдэг тоглогчид
 
ХШУИС-ийн баг тамирчид болон үнэнч хөгжөөн дэмжигчид