МУИС-ийн аварга шалгаруулах "Компьютерийн сүлжээ"-ний зургаадугаар олимпиад 11 сарын 3-нд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Олимпиад нь үндсэн 2 шаттай бөгөөд эхний шатанд нийтэд нээлттэй тавигдсан бодлогыг амжилттай бодож босго оноо давсан оюутнууд дараагийн шатанд шалгаран орсон юм.

Олимпиадын 2-р шатанд нийт 10 оюутан оролцсон бөгөөд эцсийн дүн гарахад дараах оюутнууд эхний 5 байрыг эзэллээ.

Цолмонтамир 28 оноогоор

Баянхангай 20 оноогоор

Моломжамц 19 оноогоор

Пүрэвдорж 18 оноогоор

Цолмонбаатар 15 оноогоор

Тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутнууддаа ХШУИС-ийн захиргаа, ЭХИТэнхимийн хамт олон болон "Компьютерийн сүлжээ" хөтөлбөрийн багш нарын зүгээс баяр хүргэж сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсч байна.