Сайн байцгаана уу,
Эрхэм хүндэт таныг ИТДБ (Инженер Технологийн Дээд Боловсрол) төслийн “Сэргээгдэх эрчим хүч, нарны энергийн технологийн судалгаа хөгжүүлэлт" сэдэвт хамтарсан судалгааны хүрээнд МУИС-д айлчлан ирж буй Токиогийн ХАА ба Технологийн их сургуулийн проф. багш  Акисава Ацүшигийн “Төвлөрүүлэгчтэй нарны дулааны энерги - Тогтвортой хөгжил”, “Concentrated Solar Energy for Sustainable Future” сэдэвт нээлттэй лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хаана: МУИС-ийн 1-р байрны 2 давхар, дугуй танхимд
Хэзээ: 2016 оны 9 сарын 19-н (Даваа) 14:00-16:30
 
ХӨТӨЛБӨР
14:00-14:10 Нээлт, дэд проф. А.Амарбаяр
14:10-15:00 НЭЭЛТТЭЙ ЛЕКЦ
“Төвлөрүүлэгчтэй нарны дулааны энерги - Тогтвортой хөгжил”, ИТДБТ-ын Зочин проф. Акисава Ацүши, Токиогийн ХАА ба Технологийн их сургуулийн багш
15:00-15:20 Асуулт, хариулт
15:20-16:15 ХШУИС, СЭХ лабораторын үйл ажиллагааны танилцуулга илтгэл
1. Халаалтын зориулалттай нарны вакуум коллекторт системийн судалгаа, Э.Пүрэвдалай, Токиогийн ХАА ба Технологийн их сургуулийн докторант,ХШУИС-ийн Магистрант O.Эрдэнэсувд
2. Нарны энергийн нөөцийг шинэ хиймэл дагуулын мэдээлэл ашиглан тодорхойлох судалгааны танилцуулга, Б.Онон, МУИС ЭШ-ний гэрээт ажилтан
3. Нарны зайн дэлгэцийн наслалтын судалгаа, МУИС ЭШ-ний гэрээт ажилтан,  ХШУИС-ийн Магистрант Б.Бат-Эрдэнэ
16:20 Хаалт
Оролцохыг хүсэгчид дараах холбоосоор бүртгүүлнэ үү:
https://goo.gl/forms/B8fPpFl3lWQ0r6Uz1
 
Холбогдох утас, хаяг: 95891375, 99045070, erdenesuvud@gmail.com