Нобелийн шагналтны лабораторид суралцах залуусыг сонгон шалгаруулна

 

БСШУЯ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар, Нагояа Их Сургуулийн Нобелийн шагналт проф. Амано Хироши гуай 2016 оны 3 сард Монгол улсад айлчлахаар төлөвлөж байна. БСШУЯ-ны хүсэлтээр, Проф. Амано Хироши багш өөрийн судалгааны лабораторид Монголын өсөх ирээдүйтэй залуу судлаачдыг богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэн сургаж, ШУ Боловсролын салбар дахь Монгол Японы хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаа мэдэгдсэн юм.

Нобелийн шагналт профессор багшийн лабораторид дэлхийд тэргүүлэх судалгааны ажилд  оролцож, ШУ-ны оргилд хүрэх өндөр хүсэл эрмэлзэлтэй, гадаад хэлний болон мэргэжлийн өндөр ур чадвартай залуусыг бүртгэж, сонгон шалгаруулалт явуулна.

Сургалт үргэлжлэх хугацаа: 3-6 сар

Сургалт эхлэх хугацаа: 2016 оны 4 сараас хойш

Хамруулах хүний тоо: 5-10 хүртэл

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2015 оны 11 сарын 26-н хүртэл

Эхний шатны сонгон шалгаруулалт: 2015 оны 11 сарын 27-ны өдөр

Цахим бүртгэлийн холбоос: http://goo.gl/forms/S7XjNU47XG

Бүртгэлд хамрагдахын өмнө дараах нөхцөл шаардлагыг хангах эсэхээ шалгана уу:

Мэргэжлийн ур чадвар: Баклавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, физик математикийн өндөр суурь мэдлэгтэй, туршилт судалгаа хийх чадвартай, Амано багшийн лабораторид хийгдэж буй судалгаа хөгжүүлэлтийн ажилтай ижил төстэй судалгааны ажил, Нарны зайн технологи, Хүчний электроникийн чиглэлээр судалгаа хөгжүүлэлт хийж байсан туршлага, туурвисан бүтээлтэй байх.

Гадаад хэлний түвшин: Англи хэлний TOEFL PBT 500, IELTS 5.0 ба түүнээс дээш оноо, Япон хэлний түвшин тогтоох JLPT N2 түвшин ба түүнээс дээш байх.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй залуус дараах цахим холбоосоор бүртгүүлнэ үү: http://goo.gl/forms/S7XjNU47XG

Бүртгүүлсний дараа дараах бичиг баримтыг бүрдүүлж, amarbayar@seas.num.edu.mn bsergelen@must.edu.mn хаягаар хавсарган илгээнэ үү.

1.    Иргэний үнэмлэхний хуулбар

2.    Бакалавр /магистрын/ дипломын хуулбар, Англи хэл дээр

3.    Англи /Япон/ хэлний шалгалт өгсөн батламжийн эх ба хуулбар /сүүлийн 2 жил дотор өгсөн байх/

4.    Ажлын газрын тодорхойлолт

5.    Удирдагч профессор багшийн тодорхойлолт

6.    Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, Англи хэл дээр

7.    Суралцах төлөвлөгөө, Англи хэл дээр

Тус богино хугацааны сургалтыг Нагояагийн ИС, БСШУЯ, Инженер Технологийн Дээд Боловсрол төслийн нэгж, МУИС, ШУТИС-ын холбогдох баг бүрэлдэхүүн хамтран зохион байгуулна. Тус сургалтад шаардлагатай зардлыг ИТДБ: Инженер Технологийн Дээд Боловсрол, 1000 инженер төслийн  сургалтын хүрээнд хамруулж, төслийн дотоод журмаар зохицуулна.

http://mjeed.edu.mn/